top of page
Search

Mars in Cancer Retrograde + Full Moon in Cancer

За, тайван байгаарай, бүгд болдог ёсоороо зүгээр болно.


Ойрын үед хүмүүс их шархтай, сэтгэл хөдлөл ихтэй, зарим нь бүр дайтахад ч хүрээд байна. Энэ бүхэн Марс ретро Кансерийн ордод байгаатай, дээрээс нь бүрэн сар мөн Кансерт байрлаж байгаатай холбоотой. Энэ үед хүн бүр илүү эмзэг, зүрх хүндэрсэн, урьдныхаасаа илүү шаналж байгаа мэт мэдрэмж төрөх магадлалтай. Гэхдээ энэ бол зүгээр л Кансерийн энергийн илрэл юм.


Энэ мэдрэмж нь яг л ээж хүн үр хүүхдэдээ шантарч, санаа зовж, хааяа уурлаж, нулимстай уур хилэн буцалж байгаа мэт эсвэл гэрээсээ гарахыг хүсэхгүй, гарах нь аюултай мэт санагдаж байгаа мэдрэмжүүдтэй төстэй. Тийм ээ, энэ бүх айдас биднийг ямар нэг том зүйл болоод байгаа юм шиг мэдрэмжид автуулдаг ч үнэн хэрэгтээ тийм ч аймар биш.


Гол нь юу чухал болохыг сэтгэл дотроосоо хайж, олж чадвал бид тайвширч чадна. Хамгийн хайртай зүйлээ алдах мэдрэмж бол үнэхээр хэцүү байдаг. Заримдаа бид хайртай зүйлээ мартаж, тоохгүй явдаг. Гэхдээ айдас, түгшүүр гэх мэдрэмжүүд яг л тэрийг бидэнд сануулах гэж ирдэг шүү дээ.


Тиймээс амьсгалаад, тайвширч, бүх зүйл цаг хугацаандаа зөв үр дүнд хүрэхийг хүлээх хэрэгтэй.


 
 
 

Comments


"Уг уншлагыг зөвхөн сонирхогчийн түвшнээс  уншиж ирсэн болно."

 

- Natal Chart Mongolia

bottom of page