top of page

Өмнөх үг

@cacarale

Тавтай морилно уу.

 

Гараг эрхсийн хөдөлгөөн нь хүний амьдралд шууд, шалтгаант нөлөө үзүүлдэг гэж шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй.  Зурхайг хүний дотоод ухамсар, сэтгэлзүйн төлөв байдал, амьдралын туршлагыг бэлгэдлийн хэлээр тайлбарлах, өөрийгөө танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх нэг арга гэж үзнэ.  Энэхүү уншлага нь боловсрол, өөрийгөө танин мэдэх болон зугаа цэнгэлийн зорилготой болно.

 

“Натал чарт” уншлага нь хувь хүний төрсөн газар, он сар өдөр, цаг минутанд тулгуурлан гаргасан зурхайн зураглалын дэлгэрэнгүй тайлал юм. Энэ уншлагад амьдралын ерөнхий чиг хандлага, гол сэдэв, дотоод сүүдрийн тал болон сул тал, авьяас чадвар, сэтгэлзүйн онцлог, дотоод зорилго, харилцаа (хань ижил, гэр бүл), ажил мэргэжил, карьер, эд хөрөнгө, гоо зүй, нэр хүнд, үйлийн үр, боловсрол, эрүүл мэнд, сэтгэлийн шарх зэрэг сэдвийг бэлгэдлийн түвшинд дурдана.

 

Энэхүү уншлага нь анагаах ухаан, сэтгэлзүй, хууль, санхүү, татвар, хөрөнгө оруулалт зэрэг мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй бөгөөд эмчилгээ, оношлогоо, хууль зүйн шийдвэр, санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргахад шууд ашиглагдах ёсгүй.  Уншлагад өгөгдөх мэдээлэл нь ерөнхий, бэлгэдлийн болон зөвлөмжийн шинж чанартай бөгөөд үүнд үндэслэн гаргасан аливаа итгэл үнэмшил, шийдвэр, үйлдэл бүр зөвхөн уншуулагчийн хариуцлага болохыг анхаарна уу.

 

Уншлагын нарийвчлалыг хангахын тулд төрсөн газар, он сар өдөр, цаг минутын мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай. Үүнээс өөр нэмэлт хувийн мэдээлэл шаардахгүй бөгөөд таны өгсөн мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй байх, нууцлалыг хамгаалах үүргийг бид хүлээнэ.

 

Итгэл хүлээлгэсэнд баярлалаа.

Төрөл

Хувийн зурхайн уншлага тайлагдсаны дараа цаг үеийн зурхайн уншлага, нийлэмжийн уншлага хийлгэх боломжтой.

IMG_5456_edited.jpg

NATAL CHART

Натал чарт уншлага буюу хувь хүний зурхай. Tухайн хүнийг төрөх мөчид огторгуйд гараг эрхэс аль ордонд мандаж байсантай холбогдуулан гарагсийн эрчимийн нөлөө хэрхэн таны хувь тавилан, зан чанарыг бүрдүүлсэн тухай тайлбарлах явдал юм.

IMG_5458_edited.jpg

TRANSIT CHART

Трансит чарт буюу цаг үеийн зурхай. Яг одоо гараг эрхэс аль ордонд мандаж байгаатай холбогдуулан таны хувийн зурлага дээр ямар нөлөө үзүүлж байгааг тайлах, мөн энэ цаг үед тохируулан асуулт хариулт хэлбэрээр зөвлөгөө өгөх явдал юм.

IMG_5457_edited.jpg

SYNASTRY CHART

Синастри чарт буюу нийлэмжийн зурхай. Xоёр зурлагын хоорондын нийлэмж, нөлөөлөл, барилдлагыг тайлах уншлага юм. Үүний тулд хоёр тал тус бүрдээ хувийн уншлага уншуулсан байх шаардлагатай.  Энэ уншилгад хоёр талд тус бүрд нь нөгөө тал хэрхэн нөлөөлж буй үйл явцыг дэлгэрэнгүй задалж уншина.

Уншлага

Цаг баталгаажуулсны дараа тухайн цагт инстаграмаар холбогдож, зурлагыг тань **screen share** ашиглан шууд уншиж өгнө. Уншлага тасралтгүй үргэлжлэх бөгөөд асуулт, хариулт цомхон, гол сэдвийн хүрээнд өрнөхийг анхаарна уу.

Сэтгэгдэлүүд:

​Уншлага дууссаны дараа сэтгэгдлээ хуваалцсан уншигч бүрийн үгийг бид чин сэтгэлээсээ талархан хүлээн авч, сэтгэлдээ хадгалж явах болно. Бидний талархах, хайрлах сэтгэлд хязгаар гэж үгүй. <3

Төрсөн цагаа нарийн тодорхой мэдэхгүй бол яах вэ?
Төрсөн цагаа аль болох нарийн мэдэх нь уншлагын чанарт шууд нөлөөлнө. Төрсөн цагаа мэдэхгүй бол эмнэлгээс лавлах, эсвэл гэрийнхэнтэйгээ ярилцаж ойролцоог тодруулж өгөхийг зөвлөж байна. Амьдралын томоохон үечлэл, нарийвчилсан хэв маягийг ойлгоход төрсөн цаг, минутын илүү нарийвчлал шаардлагатайг анхаарна уу.
Өөр хүний зурлагыг өмнөөс нь уншуулж болох уу?
Бүрэн тайлагдахгүй. Зурхайг ариун ухаан гэж үздэг бөгөөд тавилангийн мэдээлэл тухайн хүний дотоод оршихуйд л байдаг. Уншигч зөвхөн түлхүүр үг, бэлгэдлийн түвшинд дөхүүлэн тайлбарладаг тул өөрийн биеэр сонсож, оролцсон үед уншлага үр дүнтэй байдаг.
Кесар хагалгаагаар төрсөн бол уншлагын нарийвчлалд нөлөөлнө. 
Төрөлхийн байрлал, тэмдгүүдээс шалтгаалж зарим тохиолдолд ерөнхий, заримдаа илүү нарийн мэдээлэл тодордог. Кесарээр төрсөн үед төрөх агшин нь гадны нөлөөнд тодорхой хэмжээнд өртдөг гэж үздэг тул ийм төрлийн зурлага заримдаа төдийлөн нарийвчлалтай гарахгүй байж болзошгүй.

Энэхүү уншлага нь мэргэжлийн зөвлөгөө бус, өөрийгөө танин мэдэх, эргэцүүлэл хийх зорилготой бөгөөд мэргэжлийн анагаах, сэтгэлзүй, хууль, санхүүгийн зөвлөгөөг орлохгүй тул үүнд үндэслэн гаргасан аливаа шийдвэр, үйлдэл нь уншуулагчийн өөрийн хариуцлага болно.

bottom of page