Өрнийн зурхай уншлага
Өрнийн зурхай уншлага



Natal Chart Mongolia
Өрнийн зурхай уншлага



Өмнөх үг
@cacarale
Тавтай морилно уу. Натал чарт уншлага нь хувь хүний зурхайн зурлага дээр үндэслэн дэлгэрэнгүй тайлал, зөвлөгөө өгөх юм. Энэ нь зөвхөн таныг өөрийгөө танихад хөтлөхөд туслах бөгөөд амьдралын сэдэв, аль насанд юу тохиолдох, чөтгөрлөг тал, сул тал, авьяас, дотоод ертөнц, сүнсний зорилго, хань ижил, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, болгоомжлох цаг хугацаа, амжилт, ажил карьер, зугаа цэнгэл, өмч хөрөнгө, үзэсгэлэн гоо, үйлийн үр, нэр хүнд, өмнө нас, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, сэтгэлийн шарх гэх зэрэг сэдвүүд дурдагдах юм. Энэхүү уншлагад үндэслэсэн итгэл үнэмшил, үзэл бодол, шийдвэр, үйлдэл зэрэг хувь хүний хувийн хариуцлага болохыг анхаарна уу.
Уншлагын үнэн зөв байдлыг хангахын тулд төрсөн газар, он сар өдөр, цаг минут нарийн тодорхой байх шаардлагатай. Эдгээрээс өөр мэдээлэл шаардлагагүй бөгөөд хувийн мэдээлэл, нууцлалыг тайлах боломжгүй юм.
Итгэл хүлээлгэсэнд баярлалаа.
Төрөл
Хувийн зурхайн уншлага тайлагдсаны дараа цаг үеийн зурхайн уншлага, нийлэмжийн уншлага хийлгэх боломжтой.

NATAL CHART
Натал чарт уншлага буюу хувь хүний зурхай. Tухайн хүнийг төрөх мөчид огторгуйд гараг эрхэс аль ордонд мандаж байсантай холбогдуулан гарагсийн эрчимийн нөлөө хэрхэн таны хувь тавилан, зан чанарыг бүрдүүлсэн тухай тайлбарлах явдал юм.

TRANSIT CHART
Трансит чарт буюу цаг үеийн зурхай. Яг одоо гараг эрхэс аль ордонд мандаж байгаатай холбогдуулан таны хувийн зурлага дээр ямар нөлөө үзүүлж байгааг тайлах, мөн энэ цаг үед тохируулан асуулт хариулт хэлбэрээр зөвлөгөө өгөх явдал юм.

SYNASTRY CHART
Синастри чарт буюу нийлэмжийн зурхай. Xоёр зурлагын хоорондын нийлэмж, нөлөөлөл, барилдлагыг тайлах уншлага юм. Үүний тулд хоёр тал тус бүрдээ хувийн уншлага уншуулсан байх шаардлагатай. Энэ уншилгад хоёр талд тус бүрд нь нөгөө тал хэрхэн нөлөөлж буй үйл явцыг дэлгэрэнгүй задалж уншина.
2 hr
333,000 Монгол төгрөг3 hr
555,000 Монгол төгрөг
Уншлага
Цаг баталгаажуулснаар тухайн цагт инстаграмаар холбогдож зурлагыг нь screenshare хийж уншина. Цаг тасралтгүй уншлага болдог учир асуулт хариулт цомхон өрнөнө.
Сэтгэгдэлүүд:
Уншлага дууссаны дараа сэтгэгдлээ бичиж үлдээсэн хайр татам сонсогч нарынхаа үгсийг үргэлжид сэтгэлдээ хадгалах болно! Бидний хайрлах сэтгэл хязгааргүй билээ.